fitness
  • 199 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийлээ. Тэрбээр дэлхийн эдийн засаг, геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс судалгаанд суурилсан урт хугацааны стратегитай байх нь чухал. Төрийн бодлогод эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоо хэрэгтэй байгааг тэмдэглээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулж, хуульч, эрдэмтэд, багш нарын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус сургуулийн профессор, багш нар Монгол Улсын Ерөнхий сайд сургууль дээр нь ирж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад талархаж байлаа.
Уулзалтад оролцогчид их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.

Мөн Засгийн газрын тэргүүний манлайлан хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, далд эдийн засгийг ил тод болгох, шударга ёсны төлөөх тэмцлийг бүх талаар дэмжинэ гэв. Ерөнхий сайд багш нарын санал, зөвлөмжийг сонсон ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй  “5Ш ажиллагаа” нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсны мэдрэмжийг сэргээх зорилготой бөгөөд энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцлоод дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй сайн туршлага, оюутан залуусын хүсэл эрмэлзлийг тусгасан санал зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагаанд ихээхэн дэм болно гэдгийг хэллээ. Мөн энэ үеэр Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа Хууль зүйн сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм. 63 жилийн түүхтэй тус сургууль өдгөө хоёр тэнхим, нэг төв, гурван судалгааны нэгж, гадаадын нэр хүндтэй хамтран менежмент хийдэг Япон, Солонгосын эрх зүйн боловсрол, судалгааны төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүний нөөцийн хувьд үндсэн багш нарын 73 хувь нь гадаад улсад суралцаж,  эрдмийн зэрэг, цол хамгаалжээ.

Бусад мэдээ

100 хувь веган гоо сайхны брэнд Монголд албан ёсны нээлтээ хийлээ

100 хувь веган гоо сайхны брэнд Монголд албан ёсны нээлтээ хийлээ

Химийн найрлагатай гоо сайхны хэрэглээнээс татгалзаж цэвэр байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээг

Кино бүтээгчдийг дэмждэг, дэлхийн томоохон сангуудын төлөөлөл Монголд ирнэ

Кино бүтээгчдийг дэмждэг, дэлхийн томоохон сангуудын төлөөлөл Монголд ирнэ

КИНОНЫ НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлж байна.Соёлын яам, Монголын Үндэсний к

Ариунзул С.
Ариунзул С.