fitness
  • 86 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв.

Уг захидалд,

“Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа,

Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

”Та бүхний тусламж хахир өвлийн хүнд өдрүүдэд газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан манай ард түмэнд нэн их тус хүргэсэн.

Монгол Улсын аврах, эрэн хайх баг өөрсдийн амь насыг үл хайрлан, нурангид дарагдсан иргэдийг аврахын төлөө гаргасан хичээл зүтгэлийг бид үргэлж талархан санах болно.

Энэ завшааныг тохиолдуулан ахан дүүсийн харилцаатай Монгол Улсын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.


Бусад мэдээ

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮550 мянгаар өөрөөсөө гадна үр хүүхдээ тэжээх боломжгүй"

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮550 мянгаар өөрөөсөө гадна үр хүүхдээ тэжээх боломжгүй"

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл нь ялгавартай байгаа бөгөөд МҮЭ-ийн холбоо энэ ялгаварл

Улсын гуравдугаар төв эмнэлэг УДИРДАХ АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ-ыг амжилттай зохион байгууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг УДИРДАХ АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ-ыг амжилттай зохион байгууллаа

Тус сургалт 3 модулиас бүрдсэн Алсын хараа- 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын шинэ тогтолцоо, хүний нөөцийн хөгжлийн бодлого, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан байна.

Ариунзул С.
Ариунзул С.