fitness
  • 278 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлын эхэнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор түр хөдөлгөөн зохион байгуулалт хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ.

Иймээс Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн  “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс  баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Оргил ачааллын үеэр тус уулзварыг цагт 3882 машин нэвтэрдэг.

Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна.

Бусад мэдээ

Хоёр дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс ХҮЙТЭН байжээ

Хоёр дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс ХҮЙТЭН байжээ

Өнгөрөгч II сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -4.9°С, олон жилийн дунджаас 2.8°С-аар тус

Арцсуурийн боомтоор шатахуун, гурил, тэжээл оруулна

Арцсуурийн боомтоор шатахуун, гурил, тэжээл оруулна

Завхан аймагт Шадар сайд, Улсын Онцгой Комисс(УОК)-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг аж

Ариунзул С.
Ариунзул С.