Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг өнөөдөр МУИС-д зохион байгуулжээ.
Өдөрлөгийн үеэр Ерөнхий сайд оюутнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь хэлэлцсэн байна. Оюутнуудын зүгээс анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь, эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ зэрэг 10 асуудлыг дурджээ.
Энэ хүрээнд улсын шалгалтаар их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
Оюутнуудад дараах асуудал тулгамдаж байна хэмээн хариулсан байна. Тодруулбал,