fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2023 оны гуравдугаар сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр  -7…-12 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +4…+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр . Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -19…-21 градус,  өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө  -21…-23 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Бусад мэдээ

Холливудын жүжигчин Райан Гослинг Эва Мендес нар ГЭРЛЭЖЭЭ

Холливудын жүжигчин Райан Гослинг Эва Мендес нар ГЭРЛЭЖЭЭ

Холливудын жүжигчин Райан Гослинг, Эва Мендес нар хосын харилцаагаа албажуулжээ. Гэрлэх хүртлээ хос хоёр 10 гаруй жил хамт амьдарч, хоёр охинтой болсон юм.

АНУ зудад нэрвэгдсэн малчдад 700 мянган ам.долларын нэмэлт тусламж олгоно

АНУ зудад нэрвэгдсэн малчдад 700 мянган ам.долларын нэмэлт тусламж олгоно

Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан АНУ-ы

Ариунзул С.
Ариунзул С.