fitness
  • 68 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм.

Иймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.

НИТХ-ын тогтоолоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзлэх бөгөөд 148.323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь нийт 15,382 нэгж талбар, 1102.8 га талбайг хамарч байгаа юм.

Төслийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 2778 нэгж талбарт газар чөлөөлж, 16,671 айлын 153 блок орон сууц ашиглалтад оруулжээ. Харин энэ онд 46 блок 5076, 2024 онд 44 блок 5300, 2025 онд 53 блок 6400 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Бусад мэдээ

Ногоон барилгын боломж & шийдэл арга хэмжээ болно

Ногоон барилгын боломж & шийдэл арга хэмжээ болно

Эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, бодлого тодорхойлогчид, мэргэжлийн байгууллага, мэргэжлийн эксперт, санхүүжүүлэгчид оролцох нэгдсэн арга хэмжээг ирэх сарын 1-ний 13:30 цагт Улаанбаатар хотноо Millenium plaza-д зохион байгуулахаар болжээ.

Өвлийн урт амралтаар хүүхдээ заавал суулгах СУРГАЛТ

Өвлийн урт амралтаар хүүхдээ заавал суулгах СУРГАЛТ

8-17 насны хүүхдүүдэд зориулан Австралийн дижитал боловсролын стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг пайтон, блок кодчилол зэрэг программчлалын хэлнүүд дээр суурилсан код бичих буюу программ хөгжүүлэх, дижитал электроник, роботик, программчлал, вэб дизайны анхан шатны мэдлэгийг олгох ерөнхий инженерчлэлийн сургалт явуулдаг Монголын цорын ганц ТЕЕ education клуб 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх сурагчдын өвлийн амралтын 5 долоо хоногт дараах сургалтуудыг хичээллүүлнэ.

Ариунзул С.
Ариунзул С.