fitness
  • 286 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-04

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.04.03) “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны, БСШУЯ, ХНХЯ, ХЗДХЯ болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах газар, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөгчид, судлаачид, идэвхтнүүд оролцов.

“Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хөтлөн явуулж, Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үндсэн мэдээллийг хийв. Түүнчлэн “Edit learning hub” ТББ-ын тэргүүн М.Наранзул “Цахим орчин ба хүүхдийн аюулгүй байдал” сэдвээр, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хууль эрхзүйн орчин” сэдвээр тус тус илтгэл тавив.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Дижитал технологи, цахим харилцааны олон сайхан үр шимийг бид хүртэж байгаа ч энэ орчинд хүний эрхийг, тэр дундаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд багачуудынхаа эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дэлхийн улс орны өмнө тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Улс орнууд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиа баталж байна гэв.

Бусад мэдээ

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдв

Биржээр худалдсан нүүрсийг чингэлэг тээврийн терминалаар экспортлоно

Биржээр худалдсан нүүрсийг чингэлэг тээврийн терминалаар экспортлоно

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нүүрсний экспортыг төмөр з

Ариунзул С.
Ариунзул С.