fitness
  • 330 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блью скай тауэр, Эмералд хурлын танхимд эхэллээ.

Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид  батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах болон боломж, шийдлийг танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.

.

Тус сангаас :

1. Банк бус санхүүгийн байгууллага:

  • Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргадаг. Батлан даалт авах аж ахуйн нэгж, иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банк бус санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлтийг хангасан бол хүсэлтээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргана.

2. Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт:

  • “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 онд хэрэгжинэ. Зээлийн барьцаа хөрөнгө  хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.

3. Ажлын байрыг дэмжих батлан даалттай зээл:

  • Монгол Улсын Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө” баталсан. Үүнд тусгасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий гурван хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргана.

Бусад мэдээ

Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа

Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн

Монгол Улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон болох ёстойг хүнсний салбарын зөвлөгөөнөөр онцоллоо

Монгол Улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон болох ёстойг хүнсний салбарын зөвлөгөөнөөр онцоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн