fitness
  • 164 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-28

Сэлэнгийн грэйфорт” компани ХБ-наас зээл авсан. 2018 онд эрсдэлийн дүгнэлт гарч, шаардлага хангахгүй гэжээ. Харин хуулийн дүгнэлтэд шаардлага хангана гэсэн байна.

Гэхдээ төрийн байгууллагаас ямар нэг тодорхойлолт аваагүй, хөдөө аж ахуйн гэж танилцуулсан төсөлтэй газар дээр нь очиж танилцаагүй байна. Тухай үеийн Хөгжлийн банкны удирдлагууд мэргэжилтнүүддээ очоод газар дээр нь үзээрэй хэмээн ёс төдий зүйл хэлээд өнгөрсөн нь  маш хариуцлагагүй байна гэж хуульч хэлэв.           

Тус компани 6 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд учруулжээ.   

Дараа нь НВЦ компанийн чанаргүй зээлийн асуудлыг ХБ-ны хуульч танилцуулав. Зээл авахдаа байгаль орчны ерөнхий  үнэлгээ хийлгэсэн, нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байна. Ирээдүйд бий болгох хөрөнгөө 13 тэрбум төгрөг гэж үнэлжээ. Тус компани мөн л чанаргүй зээлдэгч болсон.   

Ломбард ч ийм зээлүүдийг олгохгүй байсан, барьцаа хөрөнгөгүй, ТЭЗҮ-гүй зээл олноор нь олгожээ гэж Хөгжлийн банкны хуульчид шүүх хуралдааны үеэр учирлаж байв.

Бусад мэдээ

Монгол Улсын аврагчдын баг эрэлч нохдоо дагуулан Туркийг зорилоо

Монгол Улсын аврагчдын баг эрэлч нохдоо дагуулан Туркийг зорилоо

35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 ц

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сангийн мэдээллийг ил байршуулжээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сангийн мэдээллийг ил байршуулжээ

Уг ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулсан болохыг ЦХХХЯ-наас өнөөдөр мэдээллээ.

Чинбаяр Б.
Чинбаяр Б.