fitness
  • 151 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-19

Жолооны үнэмлэх гаргаж өгнө хэмээгээд хоёр иргэн 142 хүнийг залилсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас цахим орчинд "Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгасан байна. 

Улмаар Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гээд 62,470,000 төгрөг залилжээ. 

Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна. 

Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зарыг цахим орчинд нийтэлж, 12 иргэнийг залилсан болохыг тогтоожээ. Тухайн иргэнийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж. 

Иймд иргэд та бүхэн "жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ" гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Бусад мэдээ

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ

2023 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр/2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ хэмээн Боловсролын Үнэлгээний Т

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллалаа

МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД 9,641 ТОЛГОЙ МАЛ, АМЬТАН БҮРТГЭЛТЭЙ БАЙНА Малын удмын сангийн үндэ

Чинбаяр Б.
Чинбаяр Б.