fitness
  • 460 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-19

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал: Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр зургаадугаар сарын 4-нд таарч байна.

Уг өдрийг угтаж Миний Монгол бичиг уралдаан зохион байгууллаа. Ганжуур номыг айлдаж байна. Зуны тэргүүн сарын шинийн 8-н буюу 2023 оны тавдугаар сарын 27-ноос бурхны гурван шүтээнд тахил өргөх ёслолын үйл ажиллагаа эхэлж, долоо хоног үргэлжилнэ. Зургаан билиг барамидийг дүүргэх хэрэгтэйг бурхан багш зарлигласан байдаг. Эдгээрийн эхний билиг барамид нь өглөгийнх бөгөөд усан тахил өргөдөг. Бурхны анх мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийн өмнө сүсэгтэн олноороо усан тахил өргүүлдэг. Усан тахил нь харамгүй өглөг учир сүсэгтэн олонд буян хураалгахыг уриалдаг.

Бурхан багш гэгээрсэн намтрыг эрдэмтэн дээдэс, лам хуврагуудаар сүсэгтэн олонд хүргүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

"Асрал Гүнчэвжамбаа" төвийн захирал С.Бурмаа: Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-д мэс заслын дараах сахиурын өрөөг тохижуулж өгөхөөр төлөвлөсөн. Мэс заслын дараа нярай хүүхдүүдэд чанд дэглэм сахих шаардлага тулгардаг. Орон нутгаас ирсэн хүмүүс гаднаас эргэлт авахгүйгээр энэ өрөөнд хоолоо хийж идээд, хүүхдээ асрах юм.

Их дүйчин ажлын хэсгийн ахлагч, Будда продакшны захирал Ц.Гүрсэд "Бурхан багшийн Их дүйчин өдөр ямар учиртайг тайлбарлая. 

Эрдэмтэн, судлаачид бурхны шашин дэлгэрсэн түүхэн цаг үеийг 2,500 гаруй жилийн түүхтэй гэж үздэг. Шинэ мянган гарсаар бурхан багшийн айлдвар сургаал Ази төдийгүй барууны ертөнцөд хүчтэй түгэн дэлгэрч, хүмүүний амар, амгалан, сайн сайхан амьдрахын зам жимийг зааж байгаа гэгээлэг үйл явдал болсон. Энэ үйл ажиллагаануудад үндэслэн 1999 онд НҮБ-аас бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээрээ тэмдэглэх тунхаглал гаргаж, даян дэлхийн амар амгалан, энх тайвны үйлсэд зориулсан хүмүүн бүхэн ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 4-нд дэлхий даяараа бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэнэ.

Монголчуудын хувьд эрт дээр үеэс энэ өдрийг тэмдэглэж ирсэн. 1990 оноос эхлээд дахин сэргэсэн Монголын бурхны шашинд Их дүйчин өдрийг тэмдэглэсээр 30 гаруй жилийн түүхийг үзэж байна.

Их дүйчин өдрийг анх тэмдэглэхэд БНЭУ-аас Монгол Улсад морилон саатаж байсан Элчин сайд Бакула Ринбүүчий багш зүтгэл хичээл гаргаж, тухайн үеийн бурхны шашны төлөөллүүд, эдүгээ бурхны шашны тэргүүнээр ажиллаж байгаа хамба лам Д.Чойжамц, Ч.Дамбажав, О.Дашбалбар агсан үнэтэй хувь нэмэр оруулсан.

2019 онд УИХ-аас Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, хуульчилсан юм" хэмээн тайлбарлалаа.

Үргэлжлүүлэн "Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтан зуны тэргүүн сарын шинийн 8-15-ныг хүртэл тахилын үйл ажиллагаа Гандантэгчэнлэн хийдийн Батцагаан дуганы урд талбай дээр зохион байгуулагдана.

Энэ жил зуны тэргүүн сарын шинийн 8-н хоёр өдөр давхцаж байгаа. Тийм учраас тавдугаар сарын 27-ноос эхлээд есөн өдрийн турш тахил өргөх үйл ажиллагааг зохион байгуулна. Хоёр ТББ, нэг сүм хийд хамтарч байна.

Сүсэгтэн олон нийтээрээ усан тахилын өргөлд тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 4-нийг хүртэл оролцох боломжтой.

Энэ өдрүүдэд Монголын уламжлалт шашин соёлын тухай мэдээлэл, ном айлдварын утга учрын талаар гавж, гэвш нар сургаал айлдах, үндэсний уламжлалт урлагийн тоглолт, хүүхэд залууст зориулсан танин мэдэхүйн мэдээ, мэдээлэл өгөх, хүмүүнлэгийн ажлууд явагдана.

Батцагаан дуганд бурхан багшийн айлдвар сургаалын цоморлог болсон Ганжуурын эш лүнг хүртээх номыг Догдон хэмээх Ринбүүчий айлдаж байна. Ганжуур номын айлдвар өдөр бүр болж байна, 40 гаруй хоног үргэлжилнэ.

Зургаадугаар сарын 4-ний Ням гарагт 10:30 цагт Сүхбаатарын талбайд бясалгалын флаш моб зохион байгуулаад Гандантэгчэнлэн хийд хүртэл төв замаар жагсаал зохион байгуулна. Иргэд энэ үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Бурхан багшийн Их дүйчин өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Батцагаан дуганд болно.

Ганжуурын эш лүнг хүртсэн, дууг сонссон газар бүрд амар амгалан тогтож байх дээдсийн увдистай. Сүсэгтэн олон идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн мэдээллээ.

Бусад мэдээ

Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна

Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодыгЗохион байгуулалтад оруулж хари

13А маягт нэг авсан бол дараагийн эмчид үзүүлэхэд дахин авах шаардлагагүй

13А маягт нэг авсан бол дараагийн эмчид үзүүлэхэд дахин авах шаардлагагүй

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн долоодугаар сарын 28-ны 8-р тогтоолоор 2023 оны наймдугаа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.