fitness
  • 99 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-25

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ. Уг төлөвлөгөөнд

  • Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
  • Орон нутгийн замд шалган нэвтрүүлэх 64 товчоо байгаагаас 13 нь камерын хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх шалган нэвтрүүлэх товчоонуудыг иж бүрэн камержуулах шаардлагатай байгаа.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг чангатгах,
  • Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох,
  • Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдсан байна.

“Сүүлийн таван жилд 25,000 орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас барсан харамсалтай статистик байна. Бид энэ тоог бууруулж, зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй байна.

Бусад мэдээ

Энхийг сахиулагчид хумхаагаар өвдөж нэг нь нас баржээ

Энхийг сахиулагчид хумхаагаар өвдөж нэг нь нас баржээ

Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авч, нэг албан хаагч амиа алдсан талаар мэдээлэл гарсан. Үү

Өвөрхангайн Бат-Өлзий сумын зарим газарт 60-70 см зузаан цас оржээ

Өвөрхангайн Бат-Өлзий сумын зарим газарт 60-70 см зузаан цас оржээ

Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Зүйл, Нарийнтээл, Уянга зэрэг сумын нутагт урд шөнө

Чинбаяр Б.
Чинбаяр Б.