fitness
  • 361 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26

Замын-Үүд боомтын төмөр замчид энэ сарын 20-нд ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 457 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 259 вагон талбайд буулган 603 бичиг баримт боловсруулсан амжилтаар ачилтын дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоолоо.

Ачилт буулгалтын ажиллагаанд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, түргэн шуурхай ажиллажээ. Ингэснээр Хятад вагоны сул зогсолтыг бууруулж чадсан байна.

Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжихэд тус хилийн гарцаар солилцож буй галт тэрэг солилцоо, шилжүүлэн ачилтын хурд ихээхэн чухал. Замын-Үүд – Эрээн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд УБТЗ ХНН онцгой анхааран ажилласны үр дүнд тус боомтоор хоног тутам тогтмол 15 галт тэрэг солилцож байгаа юм.     

УБТЗ энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 27.7 хувиар илүү байгаа нь энэ онд ачаа тээврийн өмнөх дээд амжилтаа ахиулах төлөвтэй байна. 

 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Бусад мэдээ

С.Бямбацогт: ОХУ, БНХАУ-ыг холбосон найман сүлжээ замтай болно

С.Бямбацогт: ОХУ, БНХАУ-ыг холбосон найман сүлжээ замтай болно

Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын фору

Багшаар сурах оюутны босго оноо 500 бол төрөөс 100 ХУВЬ ДЭМЖИНЭ

Багшаар сурах оюутны босго оноо 500 бол төрөөс 100 ХУВЬ ДЭМЖИНЭ

БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн