fitness
  • 364 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-29
“Соёлын сэргэлт 2023” аян Налайх дүүрэгт үргэлжилж байна

Иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг өрнүүлж буй. Уг аян өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлж, өнөөдөр Налайх дүүрэгт үргэлжилж байна.

Энэхүү аяны нээлтийн арга хэмжээнд Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцлоо.

“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Налайх дүүргийн уран бүтээлч, соёлын өвийг өвлөн уламжлагч С.Золбоод Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан шагналыг гардуулсан юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Соёмбо" чуулга тоглолтоо толилуулснаас гадна соён гэгээрлийн илтгэл хэлэлцүүлэв.

Ташрамд, аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах юм.

НЗДТ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа

Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын

Хэнтий аймгаас Бор-Өндөрийн чиглэлд гараад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна

Хэнтий аймгаас Бор-Өндөрийн чиглэлд гараад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна

Арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.