fitness
  • 279 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-29

Тавдугаар сарын 29-Зургаадугаар сарын 04. Intel Extreme Masters Dallas 2023. ESL-ын Pro Tour АНУ-ын Даллас хотод үргэлжилнэ. Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх тэмцээнд Австралийн "Grayhound Gaming" оролцоно.

Зургаадугаар сарын 7-11. BLAST Premier: Spring Final 2023. Blast-ын хамгийн том лигийн хаврын финалын тоглолт АНУ-ын нийслэл Вашингтон хотод болно. Дэлхийн шилдэг 8 баг World Final-д оролцох ганц эрхийн төлөө тоглоно.

Зургаадугаар сарын 9-11. ESL Challenger League Season 45 Relegation: Asia-Pacific. ESL-ын Challenger League-ын 46 дахь улиралд орох эрхийн төлөөх тоглолтууд онлайнаар болно.

ЖҮДО

Зургаадугаар сарын 02-04. Душанбегийн Гран При. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Душанбегийн Гран При Тажикистан улсад болно.

Зургаадугаар сарын 16-18. Казахстаны Их дуулга. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Казахстаны Их дуулга Астана хотод болно.

Зургаадугаар сарын 16-18. Улаанбаатарын Их дуулга. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатарын Их дуулга Монгол улсад болно.

DOTA 2

Тавдугаар сарын 15-Зургаадугаар сарын 05. DPC SEA 2023 Tour 3: Division I. Dota 2-ын хамгийн том лигийн Зүүн Өмнөд Азийн бүсийн 2023 оны гурав дахь аялал энэ сард эхэлнэ. Шилдэг гурван баг нь Бали Мажорын эрх авна.

Зургаадугаар сарын 29-долоодугаар сарын 09. Bali Major 2023. Оны гурав дахь том тэмцээн (мажор) Индонез улсад болно. Тэмцээнд оролцох багууд DPC Tour 3-аас тодорно.

САГСАН БӨМБӨГ

Дөрөвдүгээр сарын 11. NBA Play-Off. NBA-ын 2022-2023 оны плей-оффын тоглолтууд үргэлжилнэ.

Тавдугаар сарын 30-зургаадугаар сарын 4. World Cup 2023. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн Вена хотод болно.

Зургаадугаар сарын 10-11. World Hoops Penang 2023. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн Макаогийн их дуулгад оролцох эрхийн төлөөх Challenger тэмцээн Малайзын Пенан хотод болох ба Монголын "Otgontenger Brothers" баг оролцоно.

Зургаадугаар сарын 16-17. Ulaanbaatar 2023. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн Лазанийн их дуулгад оролцох эрхийн төлөөх Challenger тэмцээн Монгол улсад болох ба Монголын таван баг оролцоно.

Зургаадугаар сарын 17-18. Baoding 2023. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн Лазанийн их дуулгад оролцох эрхийн төлөөх Challenger тэмцээн Хятадын Баодин хотод болох ба Монголын "Zavkhan SAINSCORE", "Zaisan MIGdaatgal" багууд оролцоно.

Зургаадугаар сарын 17-18. Women's Series. Baoding 2023. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн Хятадад үргэлжилнэ. Тэмцдээнд Монголын шигшээ баг оролцоно. 

Зургаадугаар сарын 30-долоодугаар сарын 1. Marseille 2023. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн Марселийн их дуулга Францад болно.

Зургаадугаар сарын 22. NBA Draft. NBA-ын 77 дахь удаагийн драфт Брүүклинд болно. Энэ жилийн драфтад анх удаа Монголын тамирчин нэрээ өгөөд байгаа юм. NCAA-д тоглосон Монголын анхны тамирчин Ш.Энхийн-Од одоогоор драфтын урьдчилсан нэрсэд багтаад байна.

PUBG MOBILE

Тавдугаар сарын 29-зургаадугаар сарын 4. Ruthless Pro Series: Clash of Giants. Ruthless Esports-оос жил бүр зохиодог цуврал тэмцээний гранд финалын тоглолтууд 29-д эхэлнэ. 10 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын дөрвөн баг оролцоно.

FORMULA 1

Зургаадугаар сарын 2-4. Испанийн гараа. Formula 1-ийн 73-р улирлын 8 дахь гараа буюу Испанийн Гран-При тэмцээн "Circuit de Barcelona-Catalunya" зам дээр болно.

Зургаадугаар сарын 16-18. Канадын гараа. Formula 1-ийн 73-р улирлын 9 дэх гараа буюу Канадын Гран-При тэмцээн "Circuit Gilles-Villeneuve" зам дээр болно.

Зургаадугаар сарын 30-долоодугаар сарын 2. Австрийн гараа. Formula 1-ийн 73-р улирлын 10 дахь гараа буюу Австрийн Гран-При тэмцээн "Red Bull Ring" зам дээр болно.

ТЕННИС

Тавдугаар сарын 28-зургаадугаар сарын 11. Roland Garros. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францны нээлттэй тэмцээн шороон талбайд болно.

ТАЕКВОНДО

Тавдугаар сарын 28-зургаадугаар сарын 6. World Taekwondo Championships. Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод болж байна.

ХӨЛ БӨМБӨГ

Зургаадугаар 1. UEFA Europa League Final. Европын холбооны клубийн түвшний хоёр дахь том тэмцээний финалын тоглолт Унгарын нийслэл Будапешт хотын "Puskás Aréna"-д болно.

Зургаадугаар 8. UEFA European Conference League Final. Европын холбооны клубийн түвшний гурав дахь том тэмцээний финалын тоглолт Чехийн нийслэл Прага хотын "Eden Arena"-д болно.

Зургаадугаар 11. UEFA Europa League Final. Европын холбооны клубийн түвшний хамгийн дахь том тэмцээний финалын тоглолт Туркийн Истанбул хотын "Atatürk Olympic Stadium"-д болно.

Зургаадугаар сарын 15-19. UEFA Nations League Final.Европын шигшээ багуудын лигийн тэмцээний финалын тоглолтууд болно. Хагас шигшээд Испани - Итали, Нидерланд - Хорватын шигшээ багууд үлдээд байна.

Зургаадугаар сарын 24-долоодугаар сарын 16. 2023 CONCACAF Gold Cup. Төв болон Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээн АНУ болон Канадын 14 өөр хотод болно. 16 орны шигшээ баг оролцоно.

ГОЛЬФ

Зургаадугаар сарын 15-18. 2023 U.S. Open. Гольфын дөрвөн major тэмцээний нэг АНУ-ын нээлттэй тэмцээн Лос Анжелес хотод болно.

Бусад мэдээ

БЗС-д шалгалт хийх, нээлттэй сонсгол явуулах саналыг 70 мянган хүн дэмжвэл УИХ хяналт шалгалт явуулах хуультай

БЗС-д шалгалт хийх, нээлттэй сонсгол явуулах саналыг 70 мянган хүн дэмжвэл УИХ хяналт шалгалт явуулах хуультай

Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ дээр хяналт шалгалт, н

26 орны 281 хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашигладаг

26 орны 281 хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашигладаг

Улсын Их Хурал(УИХ)-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хурлаар Олон улсын хөдөлмөрий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.