fitness
  • 157 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-18

Бүгд Найрамдах Куба Улсад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч түүний 1970 онд манай улсад айлчлах үеэр татуулсан гэрэл зургийг дурсгахад тэрбээр Монголд өнгөрүүлсэн мөчүүдээ дурсан элэгсэг дотно яриа өрнүүлэв.

Тэрбээр ирэх онд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудез Монгол Улсад айлчлах гэж байгаа тухай хэлж, боломж тохиовол Монгол Улсад дахин зочлох хүсэлтэй явдгаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчдын гэр нурж, ашиглах боломжгүй болжээ

Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчдын гэр нурж, ашиглах боломжгүй болжээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 07:00-08:00 цагийн орчим 20 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны 12:18 цагт хүлээн авчээ. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болов.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны сонсголд оролцохгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны сонсголд оролцохгүй

Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниуд эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол

Ариунзул С.
Ариунзул С.