fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-13

Хууль зүйн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тэрбээр "Яг одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна.

Маргааш Засгийн газрын хуралдаанд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлнэ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх эрх зүйн зохицуулалтыг оруулах хуулийн төслийг боловсруулж дуусаж байна.

Мөн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд яамдаас нэмэлт санал аваад дуусаж байна. Тодруулбал ҮАБЗ-ийн зөвлөмж нь аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээр байгуулах талаар Засгийн газарт даалгасан шинжтэй зөвлөмж гаргахыг хориглоно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийн төсөл бэлэн боллоо. Маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн баригдана. 

Энэ Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд эдгээр хуулиуд багтсан. 

Түүнчлэн Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн баригдана. Гол агуулга нь аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээрүүдийг төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байх зохицуулалтыг оруулж байгаа" хэмээв. 

Бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл 1-8 жилээр хорих эсвэл зорчих эрхийг нь хасна

Үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл 1-8 жилээр хорих эсвэл зорчих эрхийг нь хасна

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн

Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойд зориулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойд зориулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баярын хурал эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхи

Ариунзул С.
Ариунзул С.