fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-16

оловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан. Тэгвэл энэ оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм.

Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.  Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд явагдсан бөгөөд нийт 7334 шалгуулагч бүртгүүлжээ.

Шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах юм.

Бусад мэдээ

Улс орнууд луу жилийг хэрхэн угтсан бэ?

Улс орнууд луу жилийг хэрхэн угтсан бэ?

Монголчууд билгийн улирлын сар шинийн баяраар ахмад настнуудынхаа амар мэндийг мэдэн золгодогтой ади

Туул голын салаанаас эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голын салаанаас эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голын салаанаас нэр хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон харамсалтай

Ариунзул С.
Ариунзул С.