fitness
  • 524 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-16

Арванхоёрдугаар сарын 4-ны өдрөөс эхлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаан, суултад ХЭҮК-оос 12 дахь өдрөө ажиглалт, дүн шинжилгээ хийж байна гэж мэдээллээ.

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, хэлтсийн дарга З.Өнөржаргал, референт С.Мөнх-Эрдэнэ нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзсан аж.

Уулзалтаар жагсаал, цуглаан эхэлсэн өдрөөс эхлэн ХЭҮК-ын алба хаагчид ажиглалт, дүн шинжилгээ хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтэд түгээх, иргэдийн аюулгүй байдал, эрх, эрх чөлөөг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг хангах үүднээс холбогдох албаныхантай уулзах, Комиссын Зөвлөж хүргүүлэх зэргээр жагсаал, цуглаан эхэлсэн өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгчээ.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулж, суулт зарлаж буй иргэдийн төлөөллийн зүгээс ХЭҮК-оос жагсаал, цуглаанд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа иргэдийн аюулгүй байдалд анхаарахыг хүсээд сэтгэл зүйн хувьд хямрал, дарамттай байгаагаа хэлжээ.

Цаашид ХЭҮК-оос хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зайг хангах, хамгаалах чиглэлд хууль сахиулах байгууллагад санал, Зөвлөмж хүргүүлэх чиглэлд шуурхай ажиллах болно гэв.

Бусад мэдээ

Мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг ирүүлсэн байна

Мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг ирүүлсэн байна

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох мөн

Финландын “Film Foundation” байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэх уулзалт болно

Финландын “Film Foundation” байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэх уулзалт болно

Финланд улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лина-Кайса Микколаг Соёлын сайд Ч.Ном

Ариунзул С.
Ариунзул С.