fitness
  • 433 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-04

-Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Эдийн засгийн хөгжлийн яамны Ажлын хэсэг тайлангаа тавилаа. Валютын нөөц 2022 оны эцсээр 2 тэрбум доллароос доош орох эрсдэл үүссэн. Иймээс Ажлын хэсэг байгуулж байв. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар болсон байна. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орох, деполт зарлах зэрэг том эрсдэлээс зайлсхийж чадлаа. Энэ чиглэлээр Ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа засгийн газар нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гарсан. Ам үнээр 1 тонн нүүрс зарахад 109 доллар байна. Бараг хоёр дахин үнийн зөрөө бий.

Монгол Улс  бүх нүүрсээ биржээр зарах шийдвэрийг гаргаж, хоёрдугаар сарын 1-нээс биржээр зарах бэлтгэлийг базааж байна. УИХ Биржийн тухай хуулийг баталсан. Засгийн газар Биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг баталж, хэрэгжүүлэх ажлыг хийж байна. Энэ нь Монгол Улсын орлогын хэмжээг нэмэгдүүлж, ил тод болгох, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, нүүрсний үнийг өсгөх зэрэг таатай боломжийг бий болгож буйгаараа онцлог юм.

Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг Монгол Улсын валютын нөөцтэй холбоотой бодлого, ажлуудыг хоёр долоо хоног тутамд танилцуулах болно. Валютын ханш, нөөцтэй холбоотой эрсдэл зогссон, Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжлэг авлаа.

Сүүлийн жилүүдэд улстөрчийн олгоор нэр холбогдосн нүүрсний хулгайн гэх хэргийн асуудалд иргэд олон нийтийн жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед дээрх хуулийн төсөл маш чухал байна. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд:

  • УИХ-ын гишүүн
  • Сайдууд
  • Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна. 

  • Төрийн албанд удирдах албан тушаал хаших
  • Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах эрхийг хязгаарлана.
  • Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд орууллаа. 

Бусад мэдээ

Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой

Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.04.25) урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Польш У

“ENERGY CONTEMPORARY BALLET”-ЫГ ТА БҮХЭНД ХҮРГЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

“ENERGY CONTEMPORARY BALLET”-ЫГ ТА БҮХЭНД ХҮРГЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Хүн байгалийн салшгүй хүйн холбоо, байгалийн үнэ цэн,түүнээс авах урам зориг, эрч хүчийг бүжгийн урл

Ариунзул С.
Ариунзул С.