fitness
  • 190 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-09

КОЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатар хоттой байгаль орчин, хөдөө аж ахуй, захиргаа, зам тээвэр гэсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллах стратеги баримталж буйгаа онцолж, цаашдаа нийслэлийн зүгээс дэвшүүлэх саналыг ярилцан хэлэлцэж, дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Тус байгууллагаас хотын хөгжилд боловсрол, боловсон хүчний талаас хувь нэмэр оруулах зорилгоор ШУТИС-д Хот хөгжлийн танхим байгуулж байгаа аж.

Мөн хүүхэд багачууд, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс School zone буюу Сургуулийн бүс байгуулах төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа хийж байгааг танилцуулав.

Уг төслийн тухайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа тул тулгамдаж буй асуудал олон бий. Тэдгээрийг шийдвэрлэхэд өөрсдийн зүгээс туслалцаа үзүүлж, зарим салбарт төсөл хэрэгжүүлэх гэж буйд талархаж байна.

Сургуулийн бүс байгуулах төслийг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж, судалгааны ажилд хамтран ажиллах болно” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга И Кан Санг хүлээн авч уулзах үеэр уг асуудлууд яригдав.

Бусад мэдээ

Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2023 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Монгол орны нийт нутгийн есөн хувьд цасан бүрхүүлтэй байв

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2458 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй ха

Ариунзул С.
Ариунзул С.