fitness
  • 410 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-24

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг албан даалгавар гаргажээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандсан албан даалгаварт,

Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор санхүүжилтийг бүрэн олгох нөхцөл бүрдүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах,

-Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний сахүүжилтийг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байхыг даалгасан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт: 

  • Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд тогтмол хяналт тавьж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бүрдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, тасалдал, эмийн үнэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар иргэдээс гаргаж байгаа санал гомдол, шүүмжлэлийг судлан дүгнэлт гаргах, мэдээлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэх,
  • Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн.

Сайдын албан даалгаврыг салбарын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэн, хэрэгжилтийн тайланг улирал бүр танилцуулахыг ажил хариуцаж буй хүмүүст даалгалаа.

Бусад мэдээ

Байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалт хийжээ

Байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалт хийжээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий

Засгийн газар 350 сая ам.долларын Сенчири III бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалжээ

Засгийн газар 350 сая ам.долларын Сенчири III бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалжээ

Сангийн яамнаас Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн баг

Ариунзул С.
Ариунзул С.