fitness
  • 161 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-25

Ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл орно. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэл өгөв.

"Хичээл сургууль орохоор замын хөдөлгөөний зорчилт ихэснэ. Улаанбаатар хотын гол гудамж зам нь тээврийн хэрэгслээсээ гурав дахин бага. Зорчилт хөдөлгөөн нэмэгдэхээр замууд дүүрчихдэг. 

Сургууль орохоор үүсэх гол эрсдэл нь гудамж замын уулзвараар тээврийн хэрэгслийг нэвтрүүлээд гаргачихдаг ч түгжрэл саатал үүсэхийг үгүйсгэхгүй. Замын голд цагдаа зогсоогоод хөдөлгөөний зохицуулалт хийхээс татгалзаж байгаа. 

Гол зорилго Дүнжингаравын болон уулын замыг түгжрэл, сааталгүй болгохоор ажиллаж байна. Зайсангийн гудамж замыг хавраас өргөтгөхөөр болсон. 

Иргэд, жолооч нар эгнээ байр эзлэхдээ замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэхгүй байхыг зөвлөе" гэлээ.

Бусад мэдээ

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн бүс нутгийн чуулган Улаанбаатарт боллоо

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн бүс нутгийн чуулган Улаанбаатарт боллоо

Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар жил бүр Бүсийн төгсөгчдийн сургалт сем

Нэгдүгээр эгнээний хяналтыг сайжруулснаар автобус хүлээх хугацаа 32 хувиар буурсан байна

Нэгдүгээр эгнээний хяналтыг сайжруулснаар автобус хүлээх хугацаа 32 хувиар буурсан байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг 08:20 цагийн

Ариунзул С.
Ариунзул С.