Монголын анхны уран гулгалтын шоуг зохион байгуулах гэж буйгаа Монголын тэшүүрийн холбоо(МТХ)-ноос өнөөдөр мэдээллээ.
Шоуг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хоёр улсын Тэшүүрийн Холбоо хамтран зохион байгуулах бөгөөд "Степпе Арена"-д энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу нэгдүгээр сарын 27-28-нд болох юм байна.
Монголын тэшүүрийн холбооны төлөөлөл "Тал нутгийн мөсөн шоугаар уран гулгалтын спортыг тайзны урлагтай хослуулан найруулж, мөсөн дээрх гайхамшигтай тоглолтыг олимпын зэрэглэлтэй тамирчид үзүүлнэ.
Тоглолтод:
Тоглолтыг жүжиг хэлбэрээр зохиомжилсон бөгөөд гол дүрд мэргэжлийн уран гулгагч Г.Марал-Эрдэнэ тоглож байгаа. Найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгээр танигдсан УДЭТ, Орфей театрын найруулагч М.Батболд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Ерөнхий зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн ашгийн бус зорилготой тул тасалбар боломжийн үнэтэй байгаа" гэлээ.