fitness
  • 303 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэр бүрэн зогссон гэсэн мэдээлэл байна. Туршилтын тээвэр хийгдэхгүй байгаа гэх мэдээлэлд тайлбар өгөөч?

-Юуны өмнө “Монголын төмөр зам” компанийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэр 2022 оны гуравдугаар сараас эхлэн зогсолтгүй үргэлжилж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэе.

Тодруулбал, Бид өнгөрсөн оны 03 дугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал нийт 729,5 мянган тонн ачааг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн. Үүнээс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435,9 мянган тонн, 99,2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлинг, экспортын нүүрс 133,6 мянган тонн болон орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг гэх мэт 60,8 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн.

Түүнчлэн 2023 онд зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж нэгдүгээр сарын 30-ны  байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 36,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн тээвэрлэлтийг хийгээд байна.

Түүнчлэн зүгшрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэхийн зэрэгцээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг иж бүрэн дуусгаж,  галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болсныг үндэслэн Техникийн комисс 2022 оны арванхоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажилласан. Техникийн комиссоос өгсөн тодорхой үүрэг даалгавруудыг богино хугацаанд хийж гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Та сая өнгөрсөн онд 730 мянга орчим тн ачааг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн гэж хэллээ. Тэгвэл энэ онд танайх хэдий хэмжээний ачаа тээвэрлэх вэ?

-2023 онд “Монголын төмөр зам” компани нь тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж 5,000,000 тн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бусад мэдээ

Өрхийн эмнэлгүүд эрт илрүүлэгт хамрагдах иргэдийг урьдчилж бүртгэнэ

Өрхийн эмнэлгүүд эрт илрүүлэгт хамрагдах иргэдийг урьдчилж бүртгэнэ

Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдана г

Ариунзул С.
Ариунзул С.