fitness
  • 625 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Сар шинийн баярын амралт тохиосон өдрүүдэд Covid-19-ийн халдварын тархалт эрчимжсэн ч нас баралтын тоо огцом буурсныг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв мэдээллээ.

Нэгдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд БНХАУ-ын хэмжээнд Covid-19-ийн шалтгаант 6364 нас баралт бүртгэгдсэнийг тус улсын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв мэдээлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос бараг 50 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Түүнчлэн Covid-19-ийн халдварын улмаас хүндээр өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеийн дээд түвшнээс 70 хувиар буурсныг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв онцлов. Хэдий тийм боловч Сар шинийг баярын амралтын өдрүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимжсэнээр халдварын дэгдэлт нэмэгдсэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ цар тахлын хатуу бодлогоо цуцалснаас хойших нэг сарын хугацаанд 1.1 тэрбум хүн Covid-19-ийн халдвар авсан гэж энэ сард албаныхан мэдэгдсэн юм.

Хязгаарлалтын арга хэмжээг цуцалснаар Сар шинийг баярын амралтыг тохиолдуулан аялах иргэдийн тоо  эрс өсөөд байгаа ажээ.

Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 1970 оноос хойших хоёр дахь хамгийн бага хэмжээгээр тэлсэн юм. БНХАУ-д Covid-19-ийн халдварын тархалт оргилдоо хүрч, халдварын тоо буурч эхэлж байна гэж зарим шинжээчид үзэж байна. Ингэснээр энэ онд эдийн засгийн сэргэлт эрчимжинэ гэсэн хүлэөэлт нэмэгдэж байгаа юм.

Бусад мэдээ

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2023” АЯНД ХАМТРАН ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2023” АЯНД ХАМТРАН ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүл

Ч.Батзориг: 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ

Ч.Батзориг: 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар У

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.