fitness
  • 55 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан.

Уг заалтын “…дутуу…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр” Улсын Их Хурлын гишүүнийг сонгох эрхийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсээд байгаа юм.

Энэ маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2026.10.07/ Цэцийн хуралдааны танхимд боллоо.

Хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн талаар танилцуулсан байна.

Тэрбээр хүсэлтдээ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянан үзэх, маргагч талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай байгааг дурджээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг бодитой шийдвэрлэх зарчмыг баримтлахаар заасан байдаг.

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчдөд маргаж буй асуудлаар харилцан асуулт тавих, хариулт авах, нотлох баримтыг харилцан няцаах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгох, Цэц төвийг сахиж, талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгохоор тус тус заасан байна.

Түүнчлэн тус хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хуралдааны үед бүх талаас нь бүрэн, гүйцэд, бодитой хянан үзэж, гаргах дүгнэлтийг нотлох баримтаар хангалттай баталсан нөхцөлд Цэцийн шийдвэр үндэслэлтэй болохыг заажээ.

Иймд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн, бодитой хянан үзэх, талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай гэж үзэн Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Ингээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийг удирдлага болгон маргааныг хянан шийдвэрлэх Их суудлын хуралдааныг хойшлуулж, 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн