fitness
  • 202 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 17 цагийн өмнө

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 08-ны өдөр Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Багануур: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Тэрэлж: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн