Хөдөө аж ахуйн цаг уурын арав хоногийн тойм, 2026 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар

Цаг агаарын нөхцөлийн онцлог
Өнгөрсөн арав хоногт агаарын температур зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджийн орчим болон түүнээс +1.1...+1.2 градусаар дулаан, бусад нутгаар -5.9...-1.1 градусаар хүйтэн байлаа. Ихэнх нутгаар хүйтэрч, Завханы Яруу, Цэцэн-Уул, Отгон, Идэр, Ховдын Дуут сумдад шөнөдөө -25... -32 градус хүрч хүйтэрсэн байна.
Харин хур тунадас нийт нутгаар дунджийн орчим бөгөөд Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Булган, Говь-Алтайн цөөн, Өмнөговь Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгийн ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
Энэ арав хоногт цасны нягт хамгийн ихдээ Увсын Өндөрхангай, Малчин, Булганы Баян-Агт, Говь-Алтайн Алтайд 0.20 – 0.29 г/см3 нягттай байна.
Салхины хурд Төвийн Баянжаргалан, Баянхонгорын Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Дорноговийн Сайншандад 24-25 м/с буюу аюултай үзэгдэл, Архангай Хотонтод 30 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудыг үргэлжлэн хийж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн