fitness
  • 612 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 2022-2023 оны өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт хүндэрч буй 20 аймгийн нийт 2 250 зорилтот бүлгийн малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ.

2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангаас Цаг уур, орчны шинжилгээний газраас 12 дугаар сарын 1-нд  гаргасан зудын эрсдэлийн зурагт өндөр болон нэн өндөр эрсдэлтэй гэж заасан 13 аймгийн 114 сумын  зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 370 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж /1 өрхөд 370 мянган төгрөг/ үзүүлсэн байна. Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд шилжүүлжээ.

 

Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зудын нэн өндөр эрсдэлтэй Увс аймгийн Давст, Түргэн, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын зорилтот бүлгийн 400 өрхөд нийт 148.120.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр тусламж хүртэгчдийг сонгож байна. Тусламж хүртэгчдийг сонгохдоо хонин толгойд шилжүүлснээр 50-500 хүртэл малтай, ган, зудын улмаас отроор явж байгаа, жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэй, 18-аас доош насны 3 буюу түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 18-аас доош насны 5 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх гэх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн тусламж олгож байгаа аж.  

 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламжийн товчоотой хамтран цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу байгаа 17 аймгийн 850 өрхөд 314.755.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна.  

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос бэлэн мөнгөний тусламжийг гамшгийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэхэд хамгийн бодит, шуурхай тусламж гэж үзэж малчдад Хаан банкаар дамжуулан шууд олгоод байна.

 

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газраас 2023 оны 1 дүгээр сард Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай,  Өвөрхангай аймагт зудын үнэлгээ хийжээ.  Мөн энэ сард Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос хоёр төлөөлөгч ирж, зудын эрсдэлийн үнэлгээг хийхээр Дорнод, Төв, Хэнтий аймагт ажиллаж байна. Зудын хариу арга хэмжээг яаралтай зохион байгуулах, хөрөнгө санхүүжилт босгох ажлыг МУЗН-ээс үргэлжлүүлж байгаа аж.




Бусад мэдээ

90000 загасыг Туул голд тавилаа

90000 загасыг Туул голд тавилаа

БОАЖЯ-ны захиалгаар Байгаль Хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгт

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

Төрийн ордонд10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар “Орхоны хөндийд хот ба

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн