fitness
  • 594 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-07

ESL-ээс зохион байгуулдаг, мажортой дүйцэхүйц 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023" тэмцээнд оролцсон Монголын "IHC Esports" баг дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөн тэмцээнд Ази тивийг төлөөлөн ганцаараа орсон монгол залуус өнгөрсөн шөнө Америкт төвтэй "Faze Clan" багт 2-0 (Inferno 16-11, Ancient 16-3) харьцаагаар хожигдсон. Дэлхийн чансааны гуравт жагсдаг Faze Clan нь IEM төрлийн гурван ч тэмцээнд түрүүлсэн, өнгөрсөн оны Антверпын мажорт түрүүлсэн хүчирхэг баг юм.

Өмнөх шатуудад дэлхийн чансааны 9-т бичигддэг Бразилын аварга FURIA Esports, 2022 оны зургаадугаар сарын IEM-д түрүүлсэн, дэлхийн чансааны 13-т жагсдаг Оросын Cloud9, Blast-ын 2022 оны хаврын Showdown-д түрүүлсэн Бразилын paiN Gaming багуудыг хожсон монгол залуус нэг тэмцээнд гурван удаа upset толилуулж дэлхий дахинд өөрсдийгөө тунхаглав.

Тоглолтын дараа IHC Esports багийн Skor буюу Б.Тэнгис "Бидэнд сурах, сайжруулах зүйлс маш их байна. Дэмжсэн үзэгчид болон хамтрагчдадаа баярлалаа" гэжээ. Монгол залуус Inferno талбайд хүчтэйгээ харуулж дэлхийн чансааг тэргүүлэгч Faze Clan болон Team Liquid багуудын эсрэг 11 үе авсан нь шинжээчдийн магтаалыг хүртсэн билээ.

Өнгөрсөн жил анх удаа мажор тэмцээнд оролцож стикертэй болж байсан багийг энэ жил ESL болон Blast-аас зохиох өндөр зэрэглэлийн олон тэмцээн хүлээж байна.

IHC Esports багийн тоглолтуудын үр дүн:

  • Play-In Дээд хүснэгт нэгдүгээр шат: IHC Esports 0-1 (5-Mirage-16) Cloud9 (Орос) - Дэлхийн чансааны 12
  • Play-In Доод хүснэгт нэгдүгээр шат: IHC Esports 2-0 (16-Inferno-12, 16-Nuke-11) paiN Gaming (Бразил) - Дэлхийн чансааны 27
  • Play-In Доод хүснэгт хоёрдугаар шат: IHC Esports 2-1 (16-Nuke-14, 16-Mirage-19, 16-Anubis-10) FURIA Esports (Бразил) - Дэлхийн чансааны 9
  • А хэсэг Дээд хүснэгт шөвгийн найм: IHC Esports 0-2 (13-Inferno-16, 6-Overpass-16) Team Liquid (АНУ) - Дэлхийн чансааны 4
  • А хэсэг Доод хүснэгт шөвгийн найм: IHC Esports 2-0 (16-Inferno-14, 16-Mirage-14) Cloud9 (Орос) - Дэлхийн чансааны 12

Бусад мэдээ

Монгол, Бутаны оюутан залуусыг харилцан тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

Монгол, Бутаны оюутан залуусыг харилцан тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук

2023 онд тансаг зэрэглэлийн 10 зочид буудал Азид үйл ажиллагаагаа эхлүүлнэ

2023 онд тансаг зэрэглэлийн 10 зочид буудал Азид үйл ажиллагаагаа эхлүүлнэ

CNN: 2023 он Ази тивийн хувьд аялал жуулчлалын жил болно2023 он Ази тивийн хувьд аялал жуулчлалын то

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.