fitness
  • 561 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа болон гаргахаар төлөвлөж буй Монголын 48 аж ахуй нэгж Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн дэмжлэгээр 9.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авахаар болжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээр байгууллагуудад санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хурлыг өчигдөр зохион байгуулав.

Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох уг төсөл нь экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг олгодог. Эдгээр ААН-үүд есөн сарын турш төслөө хэрэгжүүлж гэрээ биелэгдсэнээр буцалтгүйгээр санхүүгийн дэмжлэг авах юм байна.

Тус хуралд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Ус, ундааны үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлал, мах махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, программ хангамж, төмөрлөг эдлэл үйлдвэрлэл, хуванцар дахин боловсруулах үйлдвэр, оёмол үйлдвэрлэл, амьтны хоол үйлдвэрлэлийн салбар зэрэг 19 ААН төслөө танилцуулав.

Энэхүү төсөлд ААН-үүд хамрагдах нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм.

Бусад мэдээ

Хууль бусаар мод бэлтгэвэл олсон орлого, ашигласан тээврийн хэрэгслийг ХУРААНА

Хууль бусаар мод бэлтгэвэл олсон орлого, ашигласан тээврийн хэрэгслийг ХУРААНА

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.12.06 № 300 ШтШийдвэри

Таарамжгүй харилцааны улмаас дур зоргоор баривчилж, саатуулж, хорьж БОЛОХГҮЙ

Таарамжгүй харилцааны улмаас дур зоргоор баривчилж, саатуулж, хорьж БОЛОХГҮЙ

Эрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.