fitness
  • 598 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд Япон улсад ажиллаж байгаа аж. Тэрбээр албан томилолтын хүрээнд Япон улсын Боловсрол, шинжлэх ухаан технологийн сайд асан, Япон улсын Парламентын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга К.Хагиүдатай уулзаж, өнгөрсөн хугацаанд Монгол Япон хоёр улс Боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар дүгнэж ярилцсан байна.

Мөн Монголын инженер, техникийн боловсролын Коосен хөтөлбөрийг идэвхжүүлж, орон нутагт байгаа МСҮТ, коллежийг хөдөө аж ахуйн төрөлжсөн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр холбож, Монгол оюутнуудыг тус улсад сургах нь ирээдүйд чухал ач холбогдолтой байна гэдэг саналаа уламжилжээ.

Сануулахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улстай боловсролын салбарт хамтран ажиллах хүрээнд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулж Япон улсын их дээд сургуульд оюутан суралцуулах, Япон улсын дэмжлэгтэйгээр бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга байгууламж барих, Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны тоо 104 байгаа бол 350 ортой болгож өргөжүүлэх, эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн 2-р шатыг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай учир инженер техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх, сургуульд суурилсан менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хамран ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан юм.

Бусад мэдээ

ГССҮТ: Асран хамгаалагчдын анхааралд! Хүүхдийг ахуйн орчинд түлэгдэж, гэмтэхээс сэргийлнэ үү

ГССҮТ: Асран хамгаалагчдын анхааралд! Хүүхдийг ахуйн орчинд түлэгдэж, гэмтэхээс сэргийлнэ үү

Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан ГССҮТ-өөс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ та

"УБТЗ" ХНН БНХАУ-ын талтай галт тэрэг солилцоог нэмэгдүүлнэ

"УБТЗ" ХНН БНХАУ-ын талтай галт тэрэг солилцоог нэмэгдүүлнэ

Саяхан болж өнгөрсөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнөөс манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ашигтай шийдвэр гарчээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.