fitness
  • 298 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-13

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Байдраг, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -9..-11 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Бусад мэдээ

Хяргас нуурт живсэн автомашиныг татан гаргав

Хяргас нуурт живсэн автомашиныг татан гаргав

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргасан байна.

“Монголын банкны холбоо” дурсгалын ялтсан зоосны нээлтийн ажиллагаа боллоо

“Монголын банкны холбоо” дурсгалын ялтсан зоосны нээлтийн ажиллагаа боллоо

Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг то

Ариунзул С.
Ариунзул С.