fitness
  • 448 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-13

Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2226 орон дээр 1612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1274 орон дээр 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаас тооцвол 118 хувьтай байна.

skip-share

Томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах-яаралтай тусламжийн тасгаар хоногт 1100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул танхимын зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

Бусад мэдээ

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна

Өнөөдөр Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно.Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Өнөөдөр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа

Ариунзул С.
Ариунзул С.