fitness
  • 562 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-14

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.02.13) УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, удирдлага, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, парламентын ардчилалд цөөнхийн хяналт, бүтээлч оролцоо чухал гэдгийг онцлов.Тэрээр үргэлжлүүлэн, УИХ-аас дэвшүүлээд буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цогц реформыг хэрэгжүүлэхэд сөрөг хүчний бодлого, байр суурь чухал хөшүүрэг болох төдийгүй харилцан хяналттай хамтын ажиллагаа үр дүнд хүргэнэ гэдгийг тодотгов.

Цаашид парламентын хяналт, шалгалтыг бэхжүүлж, шударга ёс, эрүүл тогтолцоог төлөвшүүлэхийн тулд сөрөг хүчний зүгээс олон ургалч үзлийг хангаж, бодлого уралдуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр, удирдлагуудын хамт байлцав.

Бусад мэдээ

"Эрдэнэс тавантолгой" ХК нэг тонн нүүрсийг  182,1 ам.доллароор худалдлаа

"Эрдэнэс тавантолгой" ХК нэг тонн нүүрсийг 182,1 ам.доллароор худалдлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгуу

Цахим гэрчилгээ олгосноор иргэд замын хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой

Цахим гэрчилгээ олгосноор иргэд замын хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой

Түгжрэлийг бууруулах цогц ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорил

Ариунзул С.
Ариунзул С.