fitness
  • 618 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-20

Дэлхий дахинд коронавируст халдвар (КОВИД-19)-ыг “цар тахал” хэмээн зарласан ч өнөөдрийн байдлаар улс орнуудад өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй, SARS-CoV-2 вирус болон вирусийн шинэ хувилбарууд илэрсээр байгаа юм. Энэхүү цар тахал нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, тогтолцоо, чадавхийг шалгасан том сорилт болсон төдийгүй эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг хандлагад өөрчлөлт оруулсан, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох байдал үргэлжилсээр байна.
 


Тиймээс эрсдэлд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дараа дараагийн давалгаа, дэгдэлтийн бэлэн байдлыг хангах, урт хугацааны менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай тул эрүүл мэндийн салбарын түвшинд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө” боловсруулах ажлыг эхлүүлэх, мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
 


Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, ЭСҮТ, СЭМҮТ, ЭМХТ, ЭЭХХЗГ-ынхнаас гадна ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтэс, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож, саналаа солилцов.
 


Уулзалтын эхэндд халдварт өвчний 2008-2020 оны төлөв байдал, сургамж болон 2022-2040 он хүртэлх хэтийн төлөв, хандлагын тооцооллын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийсэн. Түүнчлэн хүн амын өртөмхий бүлгийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг зохицуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ДЭМБ-аас гишүүн улс орнуудад зориулж “Цар тахлын хариу арга хэмжээнээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тогтвортой менежмент рүү шилжих”-д чиглэсэн удирдамж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДЭМБ-ын Онцгой Комиссын хуралдааны зөвлөмжийн талаар ДЭМБ-аас мэдээлэл өглөө.  
    


ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте КОВИД-19-ын эсрэг вакцины хамралт хамгийн өндөр орон бол  Монгол Улс бөгөөд дэлхийн бусад улс оронд сайн туршлага болсныг тэмдэглээд цаашид шинэ вирусийг тандах, тандалтын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн харилцааг өргөжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулж, олсон амжилтаа бататгахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
 


Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, цаашид энэхүү урт хугацааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.  

Бусад мэдээ

Р.Даваадорж: Төсвийн хөрөнгө оруулалт аймгуудад хулгай болчихсон байна. ₮5.5 тэрбумын үнэтэй нүх, ₮6-7 тэрбумын балгас харлаа

Р.Даваадорж: Төсвийн хөрөнгө оруулалт аймгуудад хулгай болчихсон байна. ₮5.5 тэрбумын үнэтэй нүх, ₮6-7 тэрбумын балгас харлаа

Эдийн засагч Р.Даваадорж 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт, зарцуулалттай газар

Метроны барилга угсралтын ажлын тендерийг 10 сарын 3-нд зарлана

Метроны барилга угсралтын ажлын тендерийг 10 сарын 3-нд зарлана

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.