fitness
  • 468 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж асан Ш.Лхачинжав, Барилга, хот байгуулалтын сайд асан Л.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарыг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Тодруулбал, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэдлэг, оюун, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж үр дүнтэй ажилласныг өндрөөр үнэлж Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнаж, гэрчилгээ олгосон аж. 

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар 

Бусад мэдээ

Сүрьеэтэй өвчтөний 45 гаруй хувь нь ажилгүй болжээ

Сүрьеэтэй өвчтөний 45 гаруй хувь нь ажилгүй болжээ

Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаанд хийгддэгийн улмаас сүрьеэтэй өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдах,

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд түүх соёлын жимээр аялалаа

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд түүх соёлын жимээр аялалаа

Монголчууд бид аугаа түүх, соёлтой ард түмэн. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ бидний ирээдүй хойч болсо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.