"Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна" хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан ярьж байв.
RFID нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем. Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийднэ хэмээн албаны хүмүүс мэдээлээд байгаа билээ.