fitness
  • 570 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-27

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр барив.

Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халуун дотно мэндчилгээ дэвшүүлснийг Эмирт уламжлаад Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Тэрээр энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод энэ хүрээнд Монгол Улсаас Катарт дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнеум форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.

Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай албандаа орж байгаад баяр хүргээд хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх Элчин сайдын үйлсэд Катар Улсын Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Бусад мэдээ

“УБТЗ” ХНН  хөрш улсуудын төмөр замын байгууллагуудтай төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохирчээ

“УБТЗ” ХНН хөрш улсуудын төмөр замын байгууллагуудтай төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохирчээ

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр заму

АШУҮИС-Д ГАДААДЫН 9 ОРНЫ 310 ОЮУТАН СУРЧ БАЙНА

АШУҮИС-Д ГАДААДЫН 9 ОРНЫ 310 ОЮУТАН СУРЧ БАЙНА

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 8

Ариунзул С.
Ариунзул С.