fitness
  • 509 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-27

Мөнгөн зээлийн (ломбард) үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. 

Уг хуульд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах ёстой талаар тусгажээ. Түүнчлэн өдрийн зээл буюу хүүг урьдчилж авахыг хориглох асуудлыг хуульд оруулсан байна. Хуулийн төсөл долоон бүлэгтэй бөгөөд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах аж. 

Удахгүй хэрэгжиж эхлэх тус хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна. 


  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн нэрээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг бусдад зөвшөөрөхийг хориглоно.
  • Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд хоёр ба түүнээс дээш зээлийн үйлчилгээний салбар ажиллуулах бол салбар бүрд менежер ажиллуулна.
  • Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн бол энэ тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, гэрчилгээг хураалгана.
  • Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглоно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдах талаар хуульд тусгажээ.

Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар тус хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэх аж. 

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

Бусад мэдээ

40, 50 мянгатын барилгуудын материалын чанар, бат бөх алдагдсан, стандартад нийцэхгүй болсон

40, 50 мянгатын барилгуудын материалын чанар, бат бөх алдагдсан, стандартад нийцэхгүй болсон

Ц.Даваасүрэн сайд "Газар хөдлөлтэй холбоотойгоор барилгуудыг пасспортжуулах талаар бид өмнө нь мэдээ

Ц.Балдоржийн зохиол "ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

Ц.Балдоржийн зохиол "ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

Тэртээх 2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.