fitness
  • 523 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-28

Нийслэлд шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, маргааш өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27-НЫ 20.00 ЦАГААС 2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр -9…-14 градус.

Бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4…+1 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС 5-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Гуравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ирэх сарын 1-нд тал, хээрийн нутгаар, 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан.

Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Бусад мэдээ

Улсын 560 эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд чуулж байна

Улсын 560 эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд чуулж байна

“Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль, цэцэрлэг“ үндэсний чуулган өнөөдөр болж байна.Тодруулбал,

Өнгөрсөн сарын цахилгааны шөнийн төлбөрийг хасаж нэхэмжилнэ

Өнгөрсөн сарын цахилгааны шөнийн төлбөрийг хасаж нэхэмжилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын ай

Ариунзул С.
Ариунзул С.