fitness
  • 491 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан талаар мэдээллээ.

Тухайлбал, “Олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Юнивишн” ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 1.163.740.176 төгрөгийн торгууль ногдууллаа.

Юнивишн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан №В22/043 дугаартай үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд Улаанбаатар хотын бүх орон сууцанд өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39.900 төгрөгөөр, гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43.900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байна. Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоосон нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл юм” гэлээ.

Бид энэ талаар “Юнивишн” ХХК-тай холбогдон тодруулахад, дараагийн шатны шүүхэд хандахаар төлөвлөж буйгаа хэлээд “Энэхүү шийдвэр нь зөвхөн тухайн байцаагчийн гаргасан шийдвэр юм” хэмээв.

Бусад мэдээ

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар өчигд

Сурагчдаа зодсон багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Сурагчдаа зодсон багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдажээ" гэх бичлэг цацагдсан.

Ариунзул С.
Ариунзул С.