fitness
  • 592 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-02

Монгол Улсын Засгийн газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр төсөвлөсөн мөнгөн дүн:

  • 2019-2020 онд 81 тэрбум төгрөг
  • 2020-2021 онд 76 тэрбум төгрөг
  • 2021-2022 онд 43 тэрбум төгрөг
  • 2022-2023 онд 27 тэрбум төгрөг

Эдгээр мөнгөн дүн нь зөвхөн агаарын бохирдлыг бууруулахад зориулагддаггүй. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах гэсэн агуулгаараа ангилагддаг байна.

БНСУ болон бусад улсын Засгийн газартай хамтарч 10,000 өрхийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Олон улсын байгууллагууд БОАЖЯ, Эрчим Хүчний Яам(ЭХЯ), Барилга, Хот Байгуулалтын Яам(БХБЯ)-тай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал БХБЯ дээр БНСУ болон бусад улсын Засгийн газартай хамтарч 10,000 өрхийг орон сууцжуулах хөтөлбөр, ЭХЯ дээр сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой төслүүд хэрэгжүүлж байна. БОАЖЯ дээр "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол руу чиглэсэн  нийтдээ 19 төслийг 170 сая ам.доллароор хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд зээл болон бусад буцалтгүй тусламжууд орж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.  

НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Байгаль орчны хэлтсийн дарга Сангмин Нам “Өнөөдрийн форум Агаарын бохирдлын эсрэг Ази Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэлийг тавих анхны алхам болж байна.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газар идэвхтэй оролцож манлайллыг үзүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэн өнөөдрийн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад бид баяртай байна.

Монгол Улс шиг хүйтэн өвөл, эрс тэс уур амьсгалтай орнуудын хувьд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн түрүүнд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх замаар буюу цэвэр эрчим хүчинд шилжиж цэвэр түлш ашиглах шаардлагатай байдаг.

Дулааны цахилгаан станцуудын технологийн шинэчлэлтийг хийх, цэвэр эрчим хүчинд шилжихийг дэмжих зэргээр агаарын бохирдлын асуудлуудыг шийдвэрлэж байгаа туршлагууд байдаг.

Европын орнууд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд газрын гүний дулаан ашиглаж байсан туршлага Монголын хувьд ч гэсэн тохиромжтой байх гэж бодож байна.  

Мөн тээврийн салбарт хэрэгжиж байгаа стандартуудыг сайжруулж хуучин машинаас ялгарч буй утааны хэмжээг бууруулах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэсэн нь оновчтой шийдэл гэж харж байна” гэлээ.

ДЭМБ-аас 2021 онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт дурдсанаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой 7 сая нас баралт жил бүр бүртгэгдэж байна. Эдгээр нас баралтын дийлэнх нь (2/3) нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгдсэн нь эдгээр бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөлттэй холбоотой байгааг ДЭМБ-аас тогтоосон байна.

Чуулга уулзалт маргааш мөн үргэлжлэх бөгөөд уулзалтыг зорьж ирсэн гаднын зочид, төлөөлөгчид Улаанбаатарын гэр хорооллын бүсэд тулгамдаж буй нөхцөл байдалтай танилцаж агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн боломжит шийдлүүдтэй танилцахаар болжээ.

Бусад мэдээ

АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүртэй боллоо

АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүртэй боллоо

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл эрхлэх ААН-үүдийн хүсэлтийг өнөөдөр авч эхэлнэ

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл эрхлэх ААН-үүдийн хүсэлтийг өнөөдөр авч эхэлнэ

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

Ариунзул С.
Ариунзул С.