fitness
  • 539 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-02

Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт өнөөдөр болж байна. 

Энэ удаагийн Монгол Улсад болж буй Цэвэр агаар дээд түвшний чуулга уулзалтаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцож байна.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Бүгд Найрамдах Казахстан Улс цахилгаан машины хэрэглээнд 100 хувь шилжих шийдвэр гаргаж, гэр хорооллын өрхүүдийнхээ 50 хувийг гаазанд холбосон байна. Монгол Улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг 2025 он гэхэд 30 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байгаа. Европын сэргээн босголтын банк болон бусад олон улсын байгууллагуудтай хамтарч цэнэглэх цэгүүдийг нийслэлийн 67 зогсоол дээр байгуулахаар ажиллаж байна. Мөн гаалийн татвар болон бусад төрлийн татвар, урамшуулалтай холбоотой асуудлыг хөндөх шаардлагатай байгаа. Тухайлбал, цахилгаан авто машиныг хэрэглэснээр нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтгүй зорчих, зогсоол үнэгүй ашиглах, шөнийн цахилгаан илүүдэлтэй байдаг учраас цэнэглэлтийг үнэ төлбөргүй болгох гэх мэт урамшууллын асуудал дээр ажиллаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна.

Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон учраас цаашдаа үндэсний хэмжээнд агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх ёстой гэж харж байна.

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа зүйл ганц утаа биш. Монгол Улс хэт хуурайшилттай, нуур, гол, цөөрөм бага учраас чийгшил бага байдаг. Үүнтэй холбогдуулан Байгаль Орчин, Аялал Жуучлалын Яам санаачлан хотуудад төв суурин байгууламжид төвлөрсөн хөв, цөөрмүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын нийт хуурайшилтын хэмжээг тогтоож 18 хөв, цөөрмүүдийг байгуулах хэрэгтэй гэсэн шийдлийг гаргаад олон улсын байгууллагуудтай эхний хэлцлүүдийг хийгээд явж байна” гэлээ.

Бусад мэдээ

Наадмаар Монгол, Чех улсын хооронд шууд нислэгтэй болно

Наадмаар Монгол, Чех улсын хооронд шууд нислэгтэй болно

Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани 2024 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанб

Д.Амарбаясгалан мал аж ахуйн салбарыг шинэчлэх, чинээлэг малчдыг бий болгох зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Д.Амарбаясгалан мал аж ахуйн салбарыг шинэчлэх, чинээлэг малчдыг бий болгох зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барив

"Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг буу

Ариунзул С.
Ариунзул С.