fitness
  • 557 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-02

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд УИХ-д оруулахаар болжээ.

Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ гэж өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намууд, олон улсын төлөөлөгчид оролцсон арга хэмжээн дээр мэдэгдээд авлаа. Оюутолгойн гэрээг Дубайд очиж өөрчлөн, Монгол Улсад ашиггүй заалт оруулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын газрын авлига болон улс төрийн хүрээний авлигын хэрэгт хамгийн их хамааралтай Ж.Бадамжунай, "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж эхлэх сургаар гадагшаа дүрвэсэн “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон Монголын Төмөр зам төслийн хөрөнгийг завшсан хэрэгт шалгагдаж байгаад оргосон “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарын олон “шувуучид”-ийн гадаад паспорт хүчингүй болж, эх орондоо ирэхээс өөр сонголтгүй болох бололтой.

Бусад мэдээ

ТУРШИЛТ: Хагас коксожсон нүүрс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 30 хувь БУУРУУЛНА

ТУРШИЛТ: Хагас коксожсон нүүрс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 30 хувь БУУРУУЛНА

Хагас коксожсон нүүрсний туршилтыг "Таван толгой түлш" ХХК-ийн түлшний үйлдвэрт өчигдөр танилцуулав.

Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ

Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг

Ариунзул С.
Ариунзул С.