fitness
  • 562 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтийн хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудлуудад анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцлов.

 

Үүнд:

 

1.Хөдөлгөөний хэрэгжилтийг улс орны хөгжлийн бодлого, түүн дотроо бүсчилсэн хөгжлийн бодлоготой зөв уялдуулах, хүнс, хөдөө аж ахуйн кластеруудыг бодлогоор хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, тээвэр логистикийн оновчтой сүлжээг шинжлэх ухаанчаар төлөвлөн хэрэгжүүлэх;

 

2.Дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг дэмжих, хамгаалах эдийн засгийн зөв арга хэрэгслийг ашиглах, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах;

 

3.Таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс болоход шаардлагатай вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг суурь асуудлуудыг шийдвэрлэж, 2023 онд тодорхой бодит ахиц дэвшил гаргах;

 

4.Хязгаарлагдмал төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн оновчтой, хүртээмжтэй хөшүүрэг ашиглах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих;

 

5.Төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх;

 

6.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний гүйцэтгэл, хүрэх үр дүнг жил бүрээр нарийвчлан төлөвлөж, бодит үр дүнг олон нийтэд хагас жил тутам тайлагнах нь зүйтэй юм.

 

Бусад мэдээ

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТӨРД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТӨРД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Алтан гадас” одонго

Парис хотод Монгол улсын ерөнхий сайд асны хүү 600,000 еврогийн эд зүйлээ дээрэмдүүлснийг мэдээллээ

Парис хотод Монгол улсын ерөнхий сайд асны хүү 600,000 еврогийн эд зүйлээ дээрэмдүүлснийг мэдээллээ

Пүрэв гарагт Монгол улсын ерөнхий сайд асан хүний хүү Парис хотын хурдны зам дээр дээрэмдүүлсэн туха

Ариунзул С.
Ариунзул С.