Нүүдэлчин ахуй соёл, хүний дотоод мөн чанар, хүний заяагдмал эрх, байгалийн төгс үзэсгэлэнг тод томруунаар өгүүлсэн “Трио” Монголын УСК НҮБ-ын тусгай урилгаар дэлхийн үзэгчдэд ийн хүртээл болохоор боллоо.
Тодруулбал, Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд “Трио” киног тусгайлан сонгож урьсан байна.Монголчуудын бүтээсэн кино олон улсын А зэрэглэлийн хоёр ч наадмаас 46 жилийн дараа шилдэг уран бүтээлийн шагнал авсан бахдам амжилтын эзэн болсон “Трио” УСК бөмбөрцгийн үзэгчдэд хүрэх үүд хаалга ийн нээгдлээ. Мөн Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон тус киноны уран бүтээлчдийг урьсан байна.
НҮБ бол дэлхийн 200 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том, хамгийн хүчирхэг байгууллагын хойморт уран бүтээлээ толиулаах завшаан тоотой хэдхэн дэлхийн супер одод тохиосон байдаг.