fitness
  • 391 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-09

Apple компани өчигдөр iPhone 14, iPhone 14 Plus бүтээгдэхүүнүүдийнхээ шар өнгөтэй хувилбарыг зах зээлд танилцуулжээ.

Тус компани өмнөх жил зах зээлд гаргасан iPhone ухаалаг гар утасныхаа борлуулалтыг сэргээхийн тулд дараагийн загварыг танилцуулахаасаа хагас жилийн өмнө буюу хугацааны яг дунд шинэ өнгөтэй хувилбараар шинэчилдэг уламжлалтай.

Жишээлбэл 2022 оны хавар Apple компани iPhone 13 загвараа ногоон өнгөтэй хувилбараар баяжуулж, жилийн дундуур борлуулалтаа сэргээж байжээ.

зураг
 

Өнгөрсөн намар худалдаанд гарсан iPhone 14 загвар хар, улаан, хөх, цагаан, хөх ягаан гэсэн таван өнгийн сонголттой байсан бол одоо зургаа дахь өнгө нэмэгдэж байна.

Гэхдээ шар iPhone 14 загварт гадаад өнгөнөөс өөр анхны загвараасаа ялгагдах ялгаа байхгүй юм. Шар өнгөтэй iPhone 14-ийн урьдчилсан захиалга гуравдугаар сарын 10-нд эхэлж, 14-нөөс худалдаалагдаж эхлэх ажээ. Үнийн хувьд $799-аас эхлэх юм байна.

 

Эх сурвалж: Business Insider

Бусад мэдээ

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн

МУЗН: 2022-2023 онд 4,800 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

МУЗН: 2022-2023 онд 4,800 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Өнөөдөр Олон улсын улаан загалмай өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдөр тохиож байна.Энэ өдөр олон нийтэд

Ариунзул С.
Ариунзул С.