Гар утсаа цэнэглэх үедээ оролдож, цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг Дорноговь аймагт гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8-ны 12:10 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт "Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.